ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Баяр: 14 дүгээр хороо энэ онд багтаж шинэ сургуультай болно

O.Admin
2 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж буй шинэ сургуулийн барилгын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр НИТХ-ын дарга А.Баяр газар дээр нь очиж ажиллажээ. Тэрбээр, өнөөдөр газар чөлөөлөлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, энэ ондоо сургуулийг ашиглалтад оруулахаар боллоо хэмээн мэдэгдэв. 

Тус хороо нь түр оршин суугчидтайгаа 14 мянга хүн амтай, нягтрал ихтэй хороо аж. Сургуулийн насны 6000 орчим хүүхэдтэй.

Гэвч хамрах тойргийн сургуульгүйн улмаас энэ хорооны оршин суугчид тавдугаар хорооны 30 болон 69 дүгээр сургууль, 13 дугаар хорооны 14 дүгээр сургууль руу хүүхдүүдээ зөөж байжээ. Энэ ондоо сургуулийг барилгыг хүлээн авч ашиглалтад оруулснаар тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу гэртэйгээ ойр сургуульд явна.