ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт Орхон аймгаас эмч нарын баг томилогдон ажиллаж эхэлжээ

O.Admin
6 цагийн өмнө

Тарваган тахлын халдвартай иргэдэд үйлчилсэн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 14 эмнэлгийн ажилтны PCR шинжилгээ ЭЕРЭГ гарсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий тасгийн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байсан билээ. 

Тэгвэл эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Эрдэнэбаярыг ажиллуулахаар болжээ.

Мөн нөхцөл байдлыг тодруулахад тархалтыг хумьж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баг бүрэлдэхүүн илгээсэн аж.