ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Мандхай: Монгол бол дарангуйллын улс биш

O.Admin
3 цагийн өмнө

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-аас 48 цаг саатуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор намын гишүүд үзэл бодлоо илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Мандхай, "Би улс төрийн намд ороод удаагүй ч, МАН-д шинэ залуу үеийнхний эрч хүч, эрүүл үзэл санаа, итгэл үнэмшилд тулгуурлан нэгдсэн.

Намын удирдлагад залуу, чадварлаг, төрийн ялзралын эсрэг өөрчлөлт хийх эрмэлзэлтэй хүмүүс ажиллаж байгаа нь надад итгэл өгсөн. Түүний нэг Ц.Чулуунзагд дарга байсан. Үүний бодит жишээ нь олон шинэ залуус өнөөдөр парламентын гишүүн болж, үеийн шилжилтийг бодит болгож буй явдал.

Гэвч МАНай намд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хуучин сэтгэлгээтэй, бид хаан бусад нь боол гэж боддог, тийм үзэл санаатай хэсэг байгааг харахад үнэхээр харамсалтай. Монгол Улс бол ДАРАНГУЙЛЛЫН улс биш. Бүхнийг айлган сүрдүүлж, арчаагүй үйлдлээр шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, шинэчлэлийн эсрэг оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.