ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний яамны хэлтсийн даргыг авлигын хэргээр баривчилжээ

O.Admin
2 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас Эрчим хүчний яамны байранд шалгалтын ажиллагаа явуулан тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийлээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авсан ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, авлига авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа ба энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.

Мөн энэ хэрэгт холбогдуулан Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ. Тэрбээр, Эрчим хүчний яамны албан тушаалтнуудтай хавсран тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллахдаа сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан болох нь тогтоогджээ.