Монгол Ардын намын нэрээ гаргаагүй хэсэг гишүүдээс өнөөдөр уриалга гаргаж, “Цэвэрлэе” түр хөдөлгөөн байгуулсан хэмээсэн билээ.
Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд улсаасаа том эрх ашиг гаргаж, намын нэр хүндийг унагаж байгаа үйлдлээ зогсоо гэх утгатай уриалга гаргасан. Тэгвэл энэхүү уриалгын талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр, "Шууд нэр цохон дурдахад МАН-ын дарга/асан/Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Дашзэвгийн Амарбаясгалан болон тэдний шууд гар хөл болсон, цөөн тооны УИХ-ын гишүүд...." гэдэгт одоо би бол тэргүүн эгнээнд орж л байгаа даа.
Уг нь намын дарга нь дарга хэвээр л байгаа. Мөд хэдхэн хоног буюу гуравхан хоногийн дараа Бага хурал маань болно. Намын дарга ажлаа өгч, шинэ даргын сонгууль болно. Цэвэрхэн өрсөлдчихгүй. Нэг бол барьж хорино, нэг бол заналхийлнэ, нэг бол хэдэн зураг эвлүүлж худал илүүрхэнэ, бөөн төлбөрт сайт бичээч бичнэ.
Одоо хөдөлгөөн гэнэ. Үнэхээр хоцрогдсон, дэндүү л хуучин танил технологи. Намын даргад цэвэр, ил тод, шударга өрсөлдөөд л асуудлаа шийдвэрлэж болохгүй юу” хэмээжээ.