Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны 3, 4 дүгээр улиралд зохион байгуулах шийдвэр гарсан.
Дээрх ажлын хүрээнд Баянuол дүүргийн Засаг даргын А/485 дугаар захирамжаар батлагдсан улсын үзлэгт хамрагдах хороо, харьяа хэлтэс алба, боловсролын байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлал, холбогдох хууль, тогтоомжийн талаар Архивын хэлтсийн мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтад дүүргийн 113 байгууллагын 218 албан хаагч хамрагдав.