МАН-ын даргыг сонгохоор товлогдсон Бага хурлын талаар гишүүд нь байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа “Өнөөдрийн Бага хурал намын даргыг сонгох ёстой. Хэрвээ Их хурлаа хүлээнэ гэвэл дүрмээрээ 45 хоног сунжирна. 45 хоног сошиалаар талцаж хэрэлдвэл төрийн ажил ч хэцүүднэ. Өвөлжилт эхэлллээ. Улс төрийн намын зовлонг төрийн зовлон болгож болохгүй.
Асуудлаа хурдан шийдэх ёстой. Манайх өрсөлдөөнтэй байдаг. Энэ удаа их хагарал, зөрчилтэй байна. Удаан эрх бариад ирэхээрээ ингэдэг юм уу. Хурлаа хийгээд авчихвал дажгүй болчихно доо. Хуулийн байгууллага аль нэг талыг барих ёсгүй юм.
У.Хүрэлсүх даргыг мөн тагнаж чагнасан гэх асуудал үүсэж байлаа. Сая Бага хурлын гишүүдэд хэрэг үүсгэх гэж баримт цуглуулсан тухай асуудал хөндөгдсөн. Хэрвээ авлигын асуудал байгаа бол түүнийг шалгаад явах нь АТГ-ын асуудал юм. Тиймээс ард түмний итгэлийг хадгалах үүргээ л хууль, шүүхийн байгууллага хангаад яваасай" гэв.