МАН-ын даргыг сонгохоор товлогдсон Бага хурлын талаар гишүүд нь байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар “Намын Бага хурлын гишүүдийн 3/2 нь Намын дарга сонгох эрхтэй. Шинээр батлагдсан Улс төрийн намын тухай хуульд ч гэсэн намын төлөөллийн төв байгууллага нь намын даргаа сонгох эрхтэй гэж хуульчилсан.
Энэ ондоо багтаж намууд дүрмээ шинэчлэх хуулийн хугацаатай. Тэгэхээр өнөөдөр Бага хурлаар Их хурлын тов хэлэлцэж, Намын даргаа сонгох болов уу. Өнгөрсөн 20 хоногт намаа тараах шахлаа.
Эрх баригч улс төрийн хүчний хувьд улс төрийн тогтворгүй байдал, цаашлаад эдийн засгийн тогтворгүй байдал руу хөтлөх эрсдэл өндөр. Яаралтай намын Их хурлаа товлон зарлаасай. 45 хоногийн өмнө зарлах товтой учраас өнөөдөр тов зарлаад, арваннэгдүгээр сарын эхээр хийх болов уу. Надад өрсөлдөх бодол байхгүй. Намын дарга ямар хүн болохыг Бага хурлын гишүүд л шийднэ. Би ганцаараа биш” хэмээн байр сууриа илэрхийлэв.