ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамтран амьдрагчаа хөнөөж цогцсыг нь шүүгээнд нуусан байжээ

O.Admin
2025-09-29

Нийтийн байранд хамтран амьдарч байсан хамтрагчаа хөнөөсөн этгээдийг ЦЕГ-аас дайчлан баривчилжээ. Тодруулбал, манай ах хамтран амьдрагчаа хөнөөсөн гээд 2-3 хоног архи уугаад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ...дугаар тоот нийтийн байрны шүүгээнээс эмэгтэй хүний цогцос байсныг илрүүлсэн байна.

Сэжигтэн этгээд нь хэргийг энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн бөгөөд 45 настай эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бол түүний гарт амиа алдсан эмэгтэй нь 30 гаруй настай байжээ. Хэргийн ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн шалгаж байгаа аж.