Шүүгдэгч Д нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Ш-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гуянд нь олон хутгалж, хөнөөсөн байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдээгүй, амь хохирогч өөрийгөө хутгалж гэмтэл учруулсан гэжээ.
Хэргийн баримтад: Шүүгдэгч Д, амь хохирогч Ш нар нь 2019 оноос хамтын амьдралтай байсан ба энэ хугацаанд ахуйн хүрээнд архидан согтуурдаг, шүүгдэгч Д нь амь хохирогчийг зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Хэрэг гарсан өдөр Д нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Ш-тэй маргалдаж, түүний баруун гуя тус газарт хутгалснаас тараагуур том судас гэмтэж, хохирогч цочмог цус алдаж, амиа алдсан аж.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч санал нэг байна гэжээ.