ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цас ихээр орж, цасан шуурга шуурна

O.Admin
5 цагийн өмнө

Өнөө шөнө /2025.10.15/ маргааш өдөртөө Улаанбаатар хот орчмоор цас орж эрс хүйтэрнэ, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Иймд хол, ойрын замд халтиргаа гулгаа үүсэх, төөрөх, үзэгдэх орчин хязгаарлагдах, даваа гүвээ хаагдах эрсдэлтэй тул дулаан хувцаслах, халтиргаа гулгаанаас болгоомжлох, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна