Нийслэлийн Засаг даргын А/66 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/465 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг-2025” арга хэмжээ өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 16-ны өдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, сургалтыг зохион байгуулж байна.
Ингэхдээ, болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үзлэг, сургалт зохион байгуулах юм.
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.