ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Би намын даргад өрсөлдөхгүй

O.Admin
3 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Тэгвэл Удирдах зөвлөлийн зарим гишүүд энэхүү хуралдааны талаар байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Сар гаруйн хугацаанд МАН бүлгээрээ хуралдаж чадахгүй байгаа. Тал нь хуралдаад байгаа гэх юм уу. Мөн Их хурал, Бага хурлын чөлөөт цагаар Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Удирдах зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдлыг ярилцахаар цуглаж байгаа болов уу.

Зөвшилцөж, ойлголцож, ярилцаж шийдэл гаргах ёстой. Үл ойлголцол үзэн ядалт болж, тэр нь цаашаагаа өс хонзон болдог. Тиймээс асуудлаа ярилцаад явах ёстой байх аа. Эхлээд ойлголцож, зөвшилцөх чухал байна. 30, 38-аар хуваагдсан талцлаа шийдье. Тэр болтол дарга, албан тушаал яригдахгүй байх. Намын Их хурлаар намын даргаа сонгоод тэр хүн нь Ерөнхий сайд болох зарчмаар явна аа.

Улсын төсвөө хэлэлцье, ахмадууд маань тэтгэврээ нэмэгдүүлэх гээд зогсож байна. ард иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудал байхад дотроо хуваагдаж талцаад байх шаардлагагүй юм. Төрийн ажлын туршлагатай, чадвартай, зангарагтай хүнээ намын даргаар томилоод явах байх. Би намын даргад өрсөлдөхгүй" гэлээ.