ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Эрдэнэбат: Хууль шүүх эцэслээгүй л бол захиалгатай үйлдэлд итгэж болохгүй

O.Admin
3 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлын талаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.

Тэрбээр "МАН-ын Их хурал удахгүй болно. Намын шийдвэрийг хэн нэгний хүслээр биш олонхын шийдвэрээр гаргадаг. Намайг Ерөнхий сайдаас огцрох үед Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байсан.

Ер нь Монгол Улсын Засгийн газрын насжилт 1.2 жил болоод байсан. Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан, манай Засгийн газрыг огцруулснаас өөр. Би ч бас цагтаа хэлмэгдэж явсан.

Хэвлэл, сошиалаар баахан дайрч давшилж, харлуулж байгаад дараа нь хуулийн байгууллагыг татан оролцуулдаг. Өнөөдөр надтай холбогдох хулгай, луйвар, ЖДҮ, нүүрс, банк гээд ямар нэгэн зүйл байхгүй. Тэгэхээр Ж.Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа огт хулгай хийгээгүй гэдэг нь тодорхой байгаа биз? Улс төрийн зорилго, захиалгатайгаар хүнийг хэлмэгдүүлэх үйлдлүүд гардаг. Би өөрөө хэлмэгдэж явсан хүний хувьд хэлэхэд хууль шүүх эцэслээгүй л бол үүнд итгэж болохгүй" гэсэн юм.