ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар маргаагүй тохиолдолд ослын даатгалын асуудлыг цахимаар шийднэ

O.Admin
3 цагийн өмнө

УИХ-аас 2025 оны долдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон Жолоочийн даатгалын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар, жолоочийн даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, мөн жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Ингэснээр дээрх нөхцөлд жолооч нар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой юм. Энэ нь ослын бүртгэл, нөхөн төлбөрийн үйл явцыг хялбаршуулж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой шинэчлэл болж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн жолоочийн даатгалын тохиолдол гарсан үед холбогдох даатгалын компанийн утасны дугаар болон цахим хаягийн мэдээллийг энд дарж үзнэ үү.