ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Учрал: Зөв газраа зөв цагтаа байр сууриа илэрхийлье

O.Admin
2 цагийн өмнө

МАН-ын 31 дүгээр Их хурал энэ амралтын өдөр “Степпе Арена” буюу Мөсөн өргөөнд хоёр өдөр үргэлжилж, Намын дүрмээ шинэчлэхээс гадна шинэ даргаа томилох асуудлыг хэлэлцэх учиртай. 2255 төлөөлөгч хуралдах юм.

Тэгвэл тус Их хурлаар намын даргад өрсөлдөнө гэгдэж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар нэрээ татсанаар өрсөлдөөнд хэн орж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Харин хэвлэл мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Хотын дарга Х.Нямбаатар гэх нэрс дуулдаж байгаа ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал орж ирэх үү гэдэг яриа мөн дуулдаж эхлээд байгаа. Н.Учрал сайд энэ асуултыг тодруулсан сэтгүүлчдийн асуултад “Намын Их хурал бямба гарагт эхэлж, салбар хуралдаануудаар үндсэн дүрмээ хэлэлцэх байх.

Өнөөдөр бол төрийн ордонд таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцээд завгүй явж байна. Намын 31 дүгээр Их хурлаар намын гишүүн хэн ч нэр дэвших эрх нь нээлттэй. Тэгэхээр зөв газраа, зөв цагтаа байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Төрийн ордонд Их хурлын өмнө байр сууриа илэрхийлэх нь зохимжтой биш. Улс төрийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд хуульдаа дүрмээ нийцүүлээд явна. Зөв газраа байр сууриа илэрхийлье. Намын Их хурлаар төлөөлөгч нар санал бодлоо нээлттэй ярилцаад явах байх аа” гэсэн хариулт өгчээ.