ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон 32 хүүхэд гэмтэж, бэртжээ

O.Admin
11 цагийн өмнө

Тээврийн прокурорын газраас арваннэгдүгээр сарын 01-ний байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 12 хувиар өсжээ. 

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, 7 хүүхдэд хүндэвтэр, 4 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 16 нь 17 настай, 7 нь 16 настай, 5 нь 15 настай, 4 нь 15-аас доош насныхан байх бөгөөд 25 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй хүүхэд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны 10 дугаар  сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хоёр дугуйт” унасан иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулалт хийсэн боловч иргэд замын хөдөлгөөнд мотоцикл, суррон унаж оролцох тохиолдол гарсаар байна.

Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэд, олон нийтийн Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, олон нийтэд хүргэн ажиллаж байна.