ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн амын завсарын тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалав

O.Admin
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Г.Чинжаргал Хүн ам, орон сууцны засварын тооллогын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн ХАОСЗТ-ыг холбогдох хууль болон зарчим, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байгаараа онцлогтой.

Монгол Улсын хүн амын нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг гаргадаг энэхүү тооллогын хүрээнд төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг бүрдүүллээ. Мөн Үндэсний Статистикийн Хорооноос тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдон ажиллаж байгаа. Иймд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллага болон 1-34 хороо энэ асуудалд анхаарал хандуулж, алба хаагчдаа тооллогод хамруулаарай. Мөн хороодын Засаг дарга нар энэ мэдээллийг иргэддээ сайн өгч, оршин суугчдаа Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамруулахад анхаарч ажиллаарай гэсэн юм.