ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цус алдаж байсан эхэд яаралтай хагалгаа хийж, амийг нь аварчээ

O.Admin
6 цагийн өмнө

Төв аймгийн Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай нөхцөлд, их хэмжээний цус алдаж, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон Лүн сумын эмч нар нэгдэж, гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

Уг хүнд хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, тэр дундаа Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нарт халуун баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.