ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Олон Овоот"-ын өр авлагыг төсөвт эргэн төлүүлэх боломж бүрджээ

O.Admin
7 цагийн өмнө

АТГ-аас явуулсан шалгалтын үр дүнд 17 жил гацсан "Олон Овоот"-ын өр авлагыг төсөвт эргэн төлүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, "Зоос", "Хадгаламж" "Анод" зэрэг банкны төрд учруулсан хохирлыг барагдуулах ажлын явцын талаар өчигдөр /2025.12.17/ Банкны эрх хүлээн авагчид мэдээлэл хийлээ.

Учир нь, шүүхийн шийдвэр гарснаас хойш сүүлийн 17 жилд Монголбанканд ямар ч өр төлбөр, эргэн төлөлт хийгдээгүй байсныг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хууль бус үйл ажиллагааг зогсоосноор өнгөрсөн долоо хоногоос дээрх өр төлбөр, хөрөнгийг улсын төсөвт дахин төвлөрүүлэх боломж бүрджээ.

Энэ талаар Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр "Олон-Овоот төсөл дампуурснаар гурван банк татан буугдсан. Эдгээр банкны зээлийн авлагыг нэгтгэн барагдуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, 5.3 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулснаас 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн. Гэвч 2024 онд зарим албан тушаалтны хууль бус үйлдлээс болж лицензүүдийг буцаан хурааж, холбогдох компанид шилжүүлснээр үйл ажиллагаа түр хугацаанд зогссон.

Харин АТГ-аас шуурхай шалгалт явуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Ингэснээр 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд барьцааны лицензүүдийг буцаан шилжүүлэн авсан. Улмаар үйл ажиллагаагаа сэргээж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсөвт дахин хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдээд байна. Энэ ташрамд АТГ-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье" гэх мэдэээллийг өглөө.

Эргэн сануулахад, Монголбанкнаас олгосон зээлийн өр төлбөрийг эргэн төлүүлэх ажиллагаа 2009-2015 онд явагдсан байдаг. Тухайлбал, "Анод" банк татан буугдсаны дараа шүүхийн шийдвэрээр баталгаажсан 23 тэрбум төгрөгийн авлагаас 19 тэрбумыг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан. Энэхүү авлага нь алт болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Олон Овоот” компанитай холбоотой юм.