ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна

O.Admin
1 цагийн өмнө

2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна.

Буух өртөөдөөр,

- Толгойт өртөө – 42 вагон

- Аршаант өртөө – 13 вагон

- Улаанбаатар өртөө – 6 вагон

- Эрдэнэт өртөө -5 вагон

- Дархан өртөө - 6 вагон

- Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна. Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байна.

2025 оны 12 дугаар сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирээд байна. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна.

Улсын нийт ердийн хэрэглээний хоёр сарын хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байгаа гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн бөгөөд салбарын сайд Г.Дамдинням хоёр өдөр хэрэглэгчийг очерлуулж, дараалал үүсгэсэн асуудалд уучлалт гуйлаа.