ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

O.Admin
3 цагийн өмнө

Нэгдүгээр сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай хүйтэн, жинхэнэ өвлийн шөнө, өдрүүд болно хэмээн Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус хүрч эрс хүйтрэх юм.

Тэгвэл Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх ажээ.