ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Сайнзориг: Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодоон хийж, танхайрсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хурцын Тайван гэх залуутай муудалцаж зодолдсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн нь үнэн байжээ.

Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан тайлбар өгөв. Тэрбээр, “Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ, за яахав дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.

Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон юм шиг нөхдүүд шиг санагдсан, элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яахав.

Хуулийн байгууллага шалгах байх. Бухимдал төрүүлсэндээ хүлцэл эрье ээ та бүгдээсээ” гэжээ.