Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан улсаас баривчилж шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагаа явууллаа.
М нь 2024 онд бусдын эрүүл мэндийг санаатай хохироосон, Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэрэг үйлджээ. Тэд мөрдөн шалгалтын үеэр оргон зайлсан байна.
Тусгай ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Казахстан улсын үндэсний интерполын төв товчоо хамтран гүйцэтгэсэн байна.
