ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Найман сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд өөрөө амиа хорлохыг завджээ

O.Admin
2 цагийн өмнө

Найман сартай хүүхдээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд, өөрийгөө дөрвөн удаа хутгалсан эмэгтэйн бие тааруу, эмнэлэгт байгаа аж. Тэрбээр, амиа хорлох зорилгоор Сонсголонгийн гүүр лүү очиж хүүхдээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд өөрийгөө дөрвөн удаа хутгалсан аж.

Цагдаагийн байгууллагаас "Манай эгч өчигдөр гэрээсээ гарч яваад өнөөдөр шөнө би хүүхдээ алчих шиг боллоо гээд өөрийнхөө судсыг ханасан байдалтай Сонсголонгийн гүүрэн дээр голын хойд талд олдсон” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 08-ны 04:01 цагт хүлээн авч шалгахад иргэн С /эм.23н/ нь төрсөн охин болох Н /эм.8сартай/-ийн цээжин тус газар хоёр удаа хутгалж амь насыг нь хохироож, өөрийн зүүн гарын шуу хэсгийг зүсэж, хэвлий хэсэгтээ дөрвөн удаа хутгалсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Хэрвээ бүсгүй амьд үлдвэл түүнийг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх зүйл ангиар шүүх юм байна.