ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

O.Admin
1 цагийн өмнө

Хүчтэй салхи, шороон шуурга: 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цасан шуурга: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Иймд доорх зөвлөмжийг хүргэж байна. Иргэд, жолооч та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

-Жолооч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,

-Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,

-Цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.