ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна

O.Admin
1 цагийн өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 26-ны 20 цагаас 07-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

2026 оны 07-р сарын 28-наас 2026 оны 08-р сарын 01

28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.