Өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 25-ны өдөр 12 цаг 50 минутад “Төв аймгийн Борнуур сумын хуучин Соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.
Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж байна.