ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д Монгол Улсын 60 мянган иргэн оршин сууж байна

O.Admin
8 цагийн өмнө

БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60 989 иргэн оршин сууж байгаа талаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тэдний 23.1 хувь буюу 14 078 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн болон бичиг баримтын зөрчилтэй. БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн 26 874 нь эрэгтэй, 34 115 нь эмэгтэй байна.

Визийн ангиллаар авч үзвэл,

Богино хугацааны аялал, жуулчлалын C-3 визтэй 16 443,

Оюутны D-2 визтэй 14 213, хэлний бэлтгэлийн D-4 визтэй 5 532,

Ажил хайгчийн D-10 визтэй 2 321,

Гэр бүлийн дагалдан F-3 визтэй 4 803,

Мэргэжлийн бус ажиллах хүчний E-9 визтэй 3 751 иргэн тус улсад оршин сууж байна.