ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын Элчин сайд У Суны бүрэн эрхийн хугацаа дуусчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-17

БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд У Суны бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбоотойгоор Жон Жэ Нам гэх шинэ Элчин сайд иржээ.

Түүнийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзсан байна.

Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг улам сайжруулах, мөн бүс нутгийн хүрээнд талууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн аж.

Харин Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцлон тэмдэглээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан

БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсонд талархал илэрхийлсэн байна.