ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ирээдүйн ажил, мэргэжил" сэдэвт уралдаан зарлажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-30

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран, “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт дараахь уралдаануудыг зарлаж байна. Үүнд:

7-13 насны хүүхдүүдийн дунд Гар зургийн уралдаан

/1-р байр 500,0 мянга, 2-р байр 400,0 мянга, 3-р байр 200,0 мян төгрөг/

14-18 насны хүүхдийн дунд Эссэ бичлэгийн уралдаан;

/1-р байр 500,0 мян, 2-р байр 400,0 мян, 3-р байр 200,0 мянган төгрөг/

Их, дээд сургуулийн оюутан залуучуудын дунд Эрдэм шинжилгээний хурал;

/1-р байр 1,5 сая, 2-р байр 1,0 сая, 3-р байр 500,0 мянган төгрөг/

Гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд “Хөдөлмөр миний дуранд” сэдэвт Гэрэл зургийн уралдаан.

/1-р байр 1,0 сая, 2-р байр 700,0 мянга, 3-р байр 400,0 мянган төгрөг/

Гар зураг, гэрэл зураг, эссэ бичлэгийн уралдааныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт [email protected] цахим хаягаар болон шуудангаар эсхүл биечлэн хүргэж өгөх, оюутан залуусын хүрээнд зохион байгуулах эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд [email protected] цахим хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 10-ныг өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Мөн орон нутгаас оролцох хүүхдүүдийн бүтээлийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүдэд хүргэж өгөх боломжтой.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийн шагналыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болох “Ирээдүйн ажил, мэргэжил” бага хурлын үеэр гардуулж, үзэсгэлэнд тавьж танилцуулна.        

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу.

Гар зургийн уралдаан: https://bit.ly/2RMPqMK

Эссэ бичлэгийн уралдаан: https://bit.ly/2OT2Jgk

Эрдэм шинжилгээний хурал: https://bit.ly/2OPx8ft

Гэрэл зургийн уралдаан: https://bit.ly/2OWLhr4

Facebook: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Лавлах утас: 51-261841, 88061150