ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авлаа.
-ХХААХҮ-н сайд Б.Батзоригоос өөр сайд нарт хариуцлага тооцох уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мэдээллийг Засгийн газраас авсан. Засгийн газрын есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг шалгаж, танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газраас үүрэг өгсний дагуу шалгалт явуулснаар өнөөдрийн мэдээллүүд гарсан. Өнгөрсөн сарын 10-ны өдрийн хуралдаанд уг асуудлыг нээлттэй, ил тод танилцуулсан. ЖДҮХС-гийн зээл ил тод бус, сонгон шалгаруулалтгүй олгодог байсныг болиулж шилэн болгох үүргийг өгсөн.
-Дахин хариуцлагын асуудал ярих уу?
-ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд зээл авсан авсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Шалгах үйл ажиллагаа явж байна.
-Нийт 29 сангийн үйл ажиллагааг шалгахаар болсон гэх мэдээлэл байгаа шүү дээ. Энэ үнэн үү?
-2012 оноос хойш сангуудад шалгалт хийгээгүй. ЖДҮХС болон бусад 29 сангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Хөрөнгийг буруу зүйлд зарцуулдаггүй байхын тулд энэ ажлыг хийж байна. Чингис бонд бол Монгол улс өрөнд орсон гол шалтгаан юм. 2020-2024 онд 4,5 тэрбум ам.долларын зээл төлнө. Энэ бүх өр нэг өдөр бий болоогүй.
-Та ЖДҮХС-гаас зээл авсан уу?
-Би зээл аваагүй.