Нийслэлийн төр захиргааны байгууллагын даваа гарагийн шуурхай хурал өнөөдөр өглөө болов. Хуралдааны үеэр 40 гаруй хүн тахианаас хордож, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй асуудлаар мэдээлэл сонсчээ. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилсан дүгнэлт танилцуулсан байна.
Тодруулбал, KFC Зайсан салбарын уснаас өвчин үүсгэгч бактери илэрчээ. Мөн хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийлгэн, ажиллаж байсан тул Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан учир бүх салбаруудыг өнөөдөр хаахаар болсон гэх мэдээлэл байна. Одоогоор 40 орчим хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар НМХГ-аас 10.30 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон байна.