ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уншигч та өөрөөсөө “би хэн бэ” гэж асууж үзсэн үү

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-11

Өөрөөсөө “би хэн бэ” гэж асуухаар, үнэхээр би хэн юм бэ,  өөрөө өөртөө байгаа би хэн бэ,  буруу зуршлаасаа салахын тулд би дотоод хүнээ ялан дийлдэг билүү гэх мэт олон асуулт хөврөх юм.

Тэгвэл, “Би бол цорын ганц давтагдашгүй, гайхалтай нэгэн.  Баян ч бай ядуу ч бай,  хөөрхөн ч бай  муухай ч бай,  тарган туранхай, боловсролтой боловсролгүй ч бай дэлхийн долоон тэрбум хүний нэгэн би” гэж хариулна. Та бас өөртөө тунгаагаад үзээрэй.   Алтан тэвнийн мөнгөн үзүүр дээр арвайн ширхэг тогтохын дайтай, тийм л үнэ цэн оршсон хүн шүү дээ. Бид бүгд л адил үнэ цэнтэй. Дээр өгүүлсэн шиг хэн ч байж болно.  

Гагцхүү та өөрөө өөрийнхөө “би” гэдгээ ойлгоогүй л бол хэн ч биш, үнэ цэнэгүй нэгэн болж хувирна. Үнэ цэнэтэй байхын тулд, та бид бүхнийг мэдэх албагүй ч, хичээнгүй суралцаж,  хөдөлмөрлөж, өөртөө эзэн байж, хорвоо  ертөнц дээр дотоод сэтгэлийн би буюу өөрөө өөрийгөө мэдэрч,  хайрлаж байж энэ орчлонд хүн болсны утга учрыг харуулах учиртай. Үнэ цэнтэй бай.

Өөрийнхөө дотоод ертөнцийг таньж,  үнэ цэнээ мэдэрсэн хүмүүс бусдад сайхныг түгээж, бусадтай өөрийгөө нийцүүлдэг юм шиг санагддаг. Хүн энэ хорвоо дээр ирээд буцахдаа өөрийн мөрөө үлдээн, өөрийн үнэ цэнээ бий болгож, бусдын сэтгэл зүрхэнд хадгалагдана гэдэг тун сайхан хэрэг шүү.