ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Болорчулуун: Түүхэндээ анх удаа 30 мянган тонн үр нөөцөлсөн

O.Admin
2018-04-30

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай хаврын тариалалтад хэрэгцээтэй буудайн болон төмс, хүнсний ногооны үрийн нөөцийн талаар “таван үг” солилоо.

-Энэ жил хэдэн га-д буудай тариалахаар төлөвлөж бай­гаа вэ. Үрийн нөөц хангалт­тай юу?
-Өнгөрсөн жил нийт нутгийг хамарсан гангаас болж ургацын болц муу байсан. Харин энэ жил 370-390 мянган га талбайд буудай тариалахаар төлөвлөөд байна. Ийм хэмжээний талбайд 60 мянган үр шаардлагатай. Одоо Тариалан эрхлэлтийг дэм­жих санд /ТЭДС/ 24 мянган тонн үрийн нөөц байгаа. Үрийн ши­нэч­лэл хийх зорилгоор им­пор­тоор найман мянган элит үр оруулж ирнэ. Нийлээд 30 гаруй мян­ган тонн үрийн нөөцтэй бо­лоод байна. Засгийн газ­раас хөрөнгө мөнгө гаргаж тодор­хой арга хэмжээ авсны үр дүнд энэ онд түүхэндээ анх удаа 30 мян­ган тонн үрийн нөөцтэй бол­сон.

-Тариаланчдад үрийн хөн­гөлөлт үзүүлэх үү?
-Аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа үрийн үнийн дүнгийн 30 хувийг хөнгөлж байгаа. Өөрөөр хэлбэл, таваарын буудайн үнээр өг­нө. Дотоодын үр 570 мянга, им­портоор орж ирж буй элит үрийг 660 мянган төгрөгөөр өгөх юм.

-Төмс хүнсний ногоо хэч­нээн га-д тариалахаар тө­лөвлөж байгаа вэ?
-Хүнсний ногоо 7.8 мянган га-д, 15 мянган га-д төмс тариална. Төмс, хүнсний ногооны хөн­гө­лөлтийг аймгуудад нь өг­чих­дөг. Тухайн орон нутаг та­риа­ланчиддаа хөнгөлөлтийг нь ол­гож байгаа.