ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дорлигжав: Хэн ч надад ийм зүйл  хэлээгүй

O.Admin
2018-04-30

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрх дуусч байгаатай холбогдуулан дараагийн асуудал яригдаж эхэллээ. Тус байгууллагын дараагийн даргад Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт нарын нэр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Д.Дорлигжавтай холбогдож “таван үг” солилоо.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Таныг дараагийн АТГ-ын даргаар томилно гэсэн яриа гарч эхэллээ. Энэ үнэн үү?

-Би мэдэхгүй байна. Тийм мэдээлэл хараад, гайхаад л сууж байна.

-УИХ-аас таныг  АТГ-ын даргаар томилвол очно биз дээ. Энэ талаар танд хэн нэгэн мэдээлэл өгсөн үү?

-Хэн ч надад ийм зүйл  яриагүй бас хэлээгүй. Ямар ч мэдээлэл алга.

- АТГ-ын дарга болвол та юунаас ажлаа эхлэх вэ?

-Би завгүй байна. Гадуур жаахан ажилтай яваад байна. Ямар ч мэдээлэлгүй хүн юугаа ярих вэ дээ.