ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мексикийн Ерөнхийлөгч галзуурчихаж

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-26

Дэлхийн улс орны удирдагчид, улстөрчид хачин хачин шийдвэр гаргах юм. Монголын жишгээс огт өөр, тэс хөндлөн. Мексикийн Ерөнхийлөгч Мануэль Лопес Обрадор улсынхаа ядууст туслахын тулд Косумель арал дахь харшаа худалдах гэж байгаа тухай мэдээлэл гарàâ.

Тэр харшаа зараад, Кинтана-Роо мужийн ядуусын хэрэгцээнд зарцуулах юм гэнэ ээ. Улсыг ингэж удирдахгүй ээ. Манай удирдагчид, дарга нараас суралц. Зуслангийн “амбаар”-аа 500-хан сая төгрөгөөр барина. 1.5 тэрбумын хаусанд сууж тансаглачихаад, улс хураах гэхээр “Оросууд надад авлига битгий аваарай гэж өгсөн” гээд л гүрийчихнэ. Ядуусын амьдралыг сайжруулах, ядуурлаас гаргах бол сар бүр 21 мянган төгрөг тараачихна.

Тараах мөнгөө том ордоо барьцаанд тавиад, гадаадаас зээлээд авчихäàã þì.  Дараа нь ашигт малтмалыг нь байж болох хамгийн бага үнээр өгч, өрөө дарäàã. Ядуу иргэдэд мөнгө тараасан уу, тараасан. Ашигт малтмалаа зарж мөнгө олсон уу, олсон. Үнэхээр дэлхийн том удирдагчид судалж, хэрэглэмээр арга ìóó. Хамгийн гол нь ямар ч дарга орд, харш, хаусаа зараад байх шаардлагагүй.  Ийм л уран нарийн аргыг манай дарга нар хэрэглэдэг.

Гэтэл Мексикт яаж байна, харшаа зарна ч гэх шиг. ßã ãалзуурчихаж.  Манайд хэрвээ том дарга нар байшингаа, үнэтэй машинаа зарж, ард иргэддээ мөнгийг нь зарцуулна гэвэл ард түмэн, дэмжигчид нь хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн түрүүнд дарга тансаг байшинд амьдарч, гэдсээ илээд хэвтэх ёстой. Дарга нар идэж, уухдаа сайн байвал улс аяндаа л хөгжинө. Өндөр, өндөр шилэн барилгууд сүндэрлэнэ.  Ийм л амархан.