УИХ-ын тухай хуулийн 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж хуульчилсан билээ.
Тэгвэл уг заалт олон нийтийн дургүйцлийг төрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж буй уг хуулийн заалтыг эргэж хүчингүй болгох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл нэр бүхий гишүүд ч энэхүү хуулийн заалтыг эсэргүүцэж, эгүүлэн татах хүсэлт гаргана хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаясгалан “УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдгийг болиулна аа. Тиймээс хаврын чуулганаар УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар саналаа хүргүүллээ” хэмээжээ.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шударга ёсонд нийцэхгүй учраас бүрэн эрх нь дууссан гишүүнд тэтгэмж олгодог заалтыг хасуулах саналтай байгаа” хэмээсэн бол Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Давуу эрх эдэлж янз бүрийн мөнгөн тэтгэмж аваад байх шаардлага байхгүй” хэмээн мэдэгджээ.