ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Зам, тээврийн сайдын 2025 оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр болж, тээврийн салбарт 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ахиц дэвшил амжилтын талаарх мэдээллийг товч танилцуулжээ.

Мөн 2025 онд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаарх мэдээллийг өгч харьяа байгууллагуудын 2025 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.

Шуурхай хуралдаанаар салбарын сайдын зүгээс авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгаварыг өгч богино хугацаанд засаж сайжруулах, шинэчлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Ажлын үр дүн, биелэлтийн тайланг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.

Мөн энэ үеэр ЗТЯ-ны харьяа байгууллагуудад хийгдсэн шинэ томилгоог танилцуулж, ажилд нь амжилт хүслээ.

Шинэ томилгоо:

•“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулуун

•“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар Д. Оюунболд

•ЗТЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Оюунтуяа

•Иргэний Нисэхийн Үндэсний төв ТӨХК-ийн захирлаар Б.Отгонсүх нар томилогдон ажиллаж байна.