ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Төрийн өмчит компаниудын тухай хуулийн онцлох заалтууд

O.Admin
1 өдрийн өмнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа билээ.

Энэ хүрээнд МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллага, төрийн өмчит компанийн төлөөллүүдэд өнөөдөр хуулийн төслийг танилцуулж, санал солилцлоо. Хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барина.

Хуулийн онцлогуудаас танилцуулбал

-Хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжтой салбарт төр компани байгуулж өрсөлдөхгүй

- 3 жил алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгаж нэгтгэнэ

- Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани зэрэг ойлгомжгүй статусыг тодорхой болно

- ТӨК-иудын гүйцэтгэх захирлыг тодорхой шалгуур тавьж нээлттэй, ил тод сонгон шалгаруулна

-ТУЗ-д салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангана

-Алдагдалтай ажилладаг хэрнээ өөртөө үр дүнгийн урамшуулал олгодог бус, үр ашигтай ажиллаж байж тооцооллын дагуу зохих урамшууллыг хүртдэг зөв механизмтай болох юм.

Үр дүнд Төрийн өмчит компаниуд ард түмний хяналтан дор сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй, үр өгөөжтэй ажиллана. Үр өгөөжийн тодорхой хувь Үндэсний баялгийн санд төвлөрч ард түмний амьдрал, ахуйд зориулагддаг зөв жишиг тогтоно. Зардал нь захирлын урамшуулал, алдагдал нь ашиг, өр төлбөр нь өгөөж өрөм болсон гаж тогтолцоо арилах ажээ.