Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онтрэгийн лицензтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "“Онтрэ”-тэй холбоотой лиценз шилжсэн асуудал байхгүй. Энэ бол стратегийн орд. Тусгай зөвшөөрөл шилжих эсэхийг зөвхөн УИХ шийднэ. Өмнө нь ярьж ирсэн зарчмыг огт дэмжихгүй.
Бид “Онтрэ”-тэй тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Их хурлаар оруулж, өнөөдрийн хууль эрхзүйн орчны хувьд 34 хувийг авах, түүнийг АМНАТ-өөр орлуулах эсэхийг Их хурлаараа шийдэх хуультай. Энэ дагуу асуудалд хандана.
Г.Тэмүүлэн сайд хэлэлцээрт баримтлах удирдамжаа батлуулаад хэлэлцээртээ орж, түүнийгээ албажуулаад шаардлагатай гэж үзвэл Их хуралд оруулах эсэхээ Засгийн газарт танилцуулаад шийднэ. Шаардлагагүй гэж үзвэл яараад байх шаардлага байхгүй. Г.Тэмүүлэн сайд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас хойшхи 17 жилийн түүхийг мэдэж буй учраас хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.
