Шалгалтаар 208 зөрчил илрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-13

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хяналтын байцаагчид “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг энэ сарын 2-13-ны хийж байна.

Шалгалтад нийт 75 газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох галын аюулгүйн дүрэм, норм, стандартын шаардлагыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад 208 зөрчлийг илрүүлсэн аж.  Хяналт, шалгалтын явцад 45 зөрчлийг нь газар дээр нь арилгуулсан байна.