Оюутнуудын шинэ санаа, шилдэг төслийг шалгаруулах “МУИС ХАКАТОН 2018” уралдааны нээлт өнөөдөр МУИС-ийн номын санд боллоо.
Энэхүү уралдаанд 15 багийн 60 гаруй оюутнууд оролцож байгаа юм байна. Оролцогчид багаа бүрдүүлэн 48 цагийн турш төслөө хөгжүүлж уралдана. Уралдаанд оролцож байгаа 15 багаас гурав нь дараагийн шатанд өрсөлдөх эрх авах ажээ.
Шалгарсан багууд энэ сарын 13-наас ирэх есдүгээр сарын 1-ний хооронд төслийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах юм байна. Харин төслийн тайланг ирэх есдүгээр сарын 10-нд Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүлээн авч, шаардлага хангасан төслийг хэрэгжүүлэх санхүүжилт олгох ажээ.
Нээлтийн үеэр уралдааныг зохион байгуулагч, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн Л.Чинзориг “Энэ удаагийн уралдааныг МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, шинэлэг санааг хөгжүүлэх зорилготой зохион байгуулж байна” хэмээлээ.
Б.Саран-Учрал