ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Одооны хүүхдүүд үү

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-13

Одооны хүүхдүүд хэрэг алга. Бид чинь зун болохоор шалбаагт сэлдэг байлаа. Дэлгүүрээс бохь энэ ээ, тэрээ авахгүйгээр зүгээр л модны давирхай зажилчихдаг байлаа шүү дээ. Угаасаа тэр үед Монголд бассейн, дэлгүүрт бохь гэдэг зүйл ч байсангүй. За тэгээд зундаа элсэн дээр хацраа сайрттал, өвөлдөө цасан дээр хацраа хөлдтөл тоглодог байлаа.

Дээс, чиртаа, бөглөө, матак, шагай, чавх, “чулуугаар байлдах”, “гэр бүл болох” гэдэг тоглоомууд мэдэх үү, та нар. Бид харин тэднийг чинь тоглодог байлаа. Цана, чаргаар гулгадаг байлаа. Цасаар өвлийн өвгөн хийж, мөсөөр шагай нясалдаг байжээ. Усаар оготно, зурам агнаж, арьсыг нь сургуульдаа тушаадаг байлаа.

Хавартаа хашаанд “мөнгөцөж”, намартаа ногоон талбайд очиж лууван ухаж иддэг байлаа. Зундаа өвөө, эмээгийндээ “тавиулууд” болон зусч, даага шүдлэн сургаж, хөл нүцгэн гүйдэг байлаа. Өвөлдөө зуухныхаа янданд лент тэргүүтнээ индүүдэж, эсгий гутал өмсөөд хичээлдээ явдаг байлаа. Тэр бүү хэл бидний үеийнхэн чинь “бороо, бороо ороорой, оросын маамуу ирээрэй” гэж ганц орилоод л бороо оруулчихдаг байв. Мөн тургиад л бороо, исгэрээд л шороо, тонгойгоод л дүү дагуулдаг байжээ. Одооны хүүхдүүд ажилгүй юм аа. Ган болоод байхад л олигтойхон тургичихаж ч чадахгүй. Ажлаа аятайхан хийчихвэл юу юугүй л бороо орчихно доо. Гэхдээ гучхан жилийн өмнөх бидний үе битгий хэл 3000 жилийн өмнөх Ромын эзэнт гүрний үеийнхэн “одооны энэ хүүхдүүд үү” гэж уулга алддаг байсан гэнэ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө