ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна

O.Admin
1 цагийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан хамтран эзэмшдэг "Професионалстрой” компаниараа  “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй талаар шалгаж, 48 цаг цагдан хорьсон тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсний дараа цагдан хорьсон. Тэгвэл энэ талаар Хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийв. 

Тэрбээр, "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.

Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.

1. Намын хурлаар

2. Хонгилоор

Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд" хэмээжээ.