ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүрэгт ноцтой осол гарчээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-13

Амгалангийн зам оргил худалдааны төвийн уулзвар дээр зил 130 маркийн машин урсгал сөрж орж ирсэн амьжиргаа цагаан машинтай мөргөлдөж ноцтой осол өнөөдөр гарчээ. Ослын улмаас зам дээр урт бөглөрөл үүссэн байна. Амьжиргаа цагаан машины жолооч хүнд бэртсэн бөгөөд 103-ын эмч гар анхны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэгдлээ.

 Жолоочийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэж хэргийн газар байсан гэрчүүд хэлж байгаа юм. Хэргийн газрыг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн ажилтнууд хамгаалалтад авав.