“Жаст” группын Ш.Батхүүг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацааг сунгахаар болсон аж. Шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Шүүх хурлын үеэр түүний бие муудаж, эмчийн хяналтад шүүх хуралдааныг явуулахаас өөр аргагүй болсон ажээ.