ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аархагч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-28

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн саяхан ярилцлага өгч, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд газар ухаад байгаа, өөртэй нь нэр холбогдсон компанийн талаар ярив. Бусад бизнесийнхээ талаар ч ярьсан. Өөрийгөө олигархи биш, оюутан цагаасаа бизнес хийж, баяжсан гэдгээ ч хэлж байна. “Хурд” группынхээ охин компаниудын тоог алдчихсан хүн юм билээ. Олон том хороолол, барилгуудаад газар худалдаж аваад, барьсан.

Газрын наймаа хийгчдийн гол худалдан авагч бололтой. Одоо яах вэ, худалдаж авсан болохоос хулгай хийсэн биш.  “Сауд гоби коал транс” ХХК-ийг 2010 онд байгуулсан. 2014 оноос хэдэн залуучуудад өгсөн гээд байгаа. Тэд нь Тост, Тосонбумбыг ухаж байсан гэв.  Мань эр өөрөө тэр залуучуудаас 40 тэрбумын авлагатай гэж байгаа. Гэхдээ хэдэн залууд шилжүүлснээсээ хойш Б.Чойжилсүрэн гишүүн санаа тавиад байсан гэдгээ ч ярьж байна билээ.  

2017 Тост, Тосонбумбыг тусгай хэрэгцээнд бүтнээр авахгүй, мань эрийн компанийн эзэмшлийн талбайг үлдээсэн байгаа юм.  Тэр үед Сангийн сайд байсан. Энэ талаараа “Тосон бумбын нурууг улс тусгай хэрэгцээнд авч байгаа бол нөхөн олговор олгох ёстой. Хуулиараа тийм юм. Үүнийг 2017 онд Засгийн газар хилийн шугам тогтоосон бол Б.Чойжилсүрэн сайд өөрийнхөө ордыг төрд шахах нь гээд яриа гарах байсан” гэж тайлбарласан. Эхлээд зөвшөөрлөө авахдаа багийн иргэдийн нийтийн хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн асуудал ч яригдсан.

Энэ талаар “Ноён сумын нэг багийн иргэдийн нийтийн хурал болсон. Засаг дарга нь байхгүй болохоор орлогч нь гарын үсэг зурчихсан юм” гэсэн утгатай юм ярьж байна билээ. Үндсэндээ л аархаж, томорч чадаж байна, тэр.  Орд төрд шахсан ярианд холбогдохгүйн тулд Тост, Тосонбумбыг ухах сонголт хийсэн гэх. Засаг дарга байхгүй болохоор орлох хүнээр нь гарын үсэг зуруулчихсан гэх мэтээр ярьж сууна гэдэг чинь одоо аархал мөн биз.