Өнөөдөр 15:00 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансарын хөлөг” тоглоомны гар хугарч хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд 10-12 орчим настай байсан бөгөөд хэн байсан, ямар гэмтэл авсан эсэх нь тодорхойгүй байна. Иргэдийн дуудлагын дагуу хэргийн газарт түргэн тусламж, онцгой байдлынхан очиж ажиллажээ. Дашрамд дурьдахад, уг тоглоомны гинж гурван жилийн өмнө тасарч дотор тоглож байсан хүмүүст хөнгөн гэмтэл учруулж байсан аж.