ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Саятан

А.ОДСҮРЭН
2019-09-11

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Цахиагийн Элбэгдоржид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг өөрийнхөө удирдаж байсан Засгийн газрыг унагаах санал гаргасан хэмээн ярьсан нь гүтгэлэг болохыг шүүх тогтоосон ажээ.  Сэтгэл хөдлөлөөрөө юу ч ярьж чадах мэргэшсэн лектор энэ мэт амны алдсыг нэг бус удаа гаргаж байсан нь хэвлэлийн хуудас, цахим орчинд цөөнгүй бий.

“Би дугарах гэхээр хэрүүл болчих гээд байна” гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө л тэр жинхэнэ үнэнээ хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд үг хэл, үйл хөдлөл бүрээ цэнэх ёстой гэдгийг тэрбээр уг нь мэдэх л хүн. “С.Баяр над дээр гүйж орж ирсэн..., “Эрдэнэс Тавантолгой” чинь чүү чамай л ажиллаж байна, чаддаг хувийн компани нь аваад яваг..., Х.Баттулга бол архаг хулгайч..., “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо ирэхэд нь би дэмжсэн..., Тавантолгойн төслийг зогсоосноор мянгаад аж ахуйн нэгж хохирч, зарим нь амиа хорлосон... зэргээр ам мэдэн ярьдаг. Тэрбээр “Надад хуулийн дагуу цуглуулсан тодорхой хэмжээний хөрөнгө бий” гэж мэдэгдэж байсан.

Хуулийн дагуу хөрөнгө мөнгө цуглуулна гэж авсан цалингаа цуглуулж хуримтлуулахыг, эцэг эхийн үлдээсэн хөрөнгө зоорийг арвижуулж хадгалахыг л хэлдэг байх.  Авилга, хээл хахууль, хууль бус гэрээ хэлцлүүдээс олсон ашиг, төрийн өмчит компаниудаас хувь хүртдэг орлого зэргийг хуулийн дагуу олсон орлого, хөрөнгө гэж тодотгохгүй л лавтай. Монгол Улсын төрийн тэргүүнээр найман жил ажиллаж, “их юм хийсэн” энэ хүнд сая төгрөг гэдэг таваг хоолных нь л мөнгө байх. Арай сая төгрөгт “горойж” давж заалдахгүй байлгүй дээ. Н.Алтанхуягийн тухайд түүнийг шүүхээр шийтгүүлэх нь чухал биш амаа мэдэж бурж бай гэдэг сануулга нь л чухал биз ээ.